Хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ

Иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байнгын болон нэг удаагийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, тулгамдсан эрх зүйн асуудлыг мэргэжлийн түвшинд судлан, оновчтой шийдэл, зөвлөмжийг боловсруулан санал болгоно.

 

  • Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар мэдээлэл, тайлбар, мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Тодорхой асуудал, үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийж, эрх зүйн шийдэл, зөвлөмж боловсруулах
  • Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг болон хууль зүйн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх
  • Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, бодлого, эрх зүйн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар зөвлөгөө, мэргэжлийн дүгнэлт өгөх

Туршлагатай хуульч, өмгөөлөгч, зөвлөхүүд багаар хамтран ажиллаж, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, тухайн эрх зүйн харилцааны онцлогт нийцүүлэн гэрээ, хэлцэл болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хянан засварлахын зэрэгцээ хууль тогтоомжид нийцсэн байдлыг хангаж, болзошгүй эрх зүйн эрсдэлийг урьдчилан тодорхойлоход чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний эрх зүйн эрсдэлийг үнэлэх

  • Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тайлбар, шаардлага, мэдэгдэл болон бусад эрх зүйн баримт бичиг боловсруулах
  • Шүүх, арбитр болон бусад эрх бүхий байгууллагад гаргах процессын баримт бичгийг боловсруулах, хянах
  • Хууль зүйн дүгнэлт, санал, зөвлөмж болон албан бичиг боловсруулах

Байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэх хууль зүйн асуудлыг тасралтгүй, шуурхай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх, эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтэц, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.

  • Компанийн дүрэм, дотоод журам, бодлого, хэм хэмжээний акт болон бусад дотоод баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хянах, шинэчлэх
  • Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний эрх зүйн эрсдэлийг тодорхойлох
  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хууль зүйн асуудлаар тогтмол зөвлөгөө, мэргэжлийн дүгнэлт өгөх
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, тушаал болон холбогдох баримт бичгийг боловсруулах, хянах
  • Тендер, төрийн болон хувийн хэвшлийн худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл, лиценз болон бусад зөвшөөрөлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах
  • Татвар, НӨАТ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудлаар зөвлөгөө, дүгнэлт өгөх
  • Компанийн засаглал, хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг, хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлэх
  • Хууль тогтоомж, дүрэм, журам бол
  • он эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг судалж, байгууллагын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, хууль зүйн эрсдэлийн талаар зөвлөмж өгөх
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан төрийн болон бусад эрх бүхий байгууллагатай харилцах ажиллагаанд төлөөлөх
  • Шаардлагатай тохиолдолд шүүх, арбитр болон маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлөөлөх

Мэргэжлийн хуульч, эрх зүйчдээс бүрдсэн баг хамт олонд Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлтэй холбоотой эрх зүйн асуудлууд, түүнийг шийдвэрлэх буюу зээл олгохоос, зээлийг бүрэн төлүүлэх хүртэлх бүхий л үе шатанд тулгарах эрх зүйн болон практикын асуудлууд, түүнийг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд бүрэн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

© 2026 он. ENJ Consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency