Иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байнгын болон нэг удаагийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, тулгамдсан эрх зүйн асуудлыг мэргэжлийн түвшинд судлан, оновчтой шийдэл, зөвлөмжийг боловсруулан санал болгоно.
Туршлагатай хуульч, өмгөөлөгч, зөвлөхүүд багаар хамтран ажиллаж, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, тухайн эрх зүйн харилцааны онцлогт нийцүүлэн гэрээ, хэлцэл болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хянан засварлахын зэрэгцээ хууль тогтоомжид нийцсэн байдлыг хангаж, болзошгүй эрх зүйн эрсдэлийг урьдчилан тодорхойлоход чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний эрх зүйн эрсдэлийг үнэлэх
Байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэх хууль зүйн асуудлыг тасралтгүй, шуурхай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх, эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтэц, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
Мэргэжлийн хуульч, эрх зүйчдээс бүрдсэн баг хамт олонд Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлтэй холбоотой эрх зүйн асуудлууд, түүнийг шийдвэрлэх буюу зээл олгохоос, зээлийг бүрэн төлүүлэх хүртэлх бүхий л үе шатанд тулгарах эрх зүйн болон практикын асуудлууд, түүнийг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд бүрэн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.
© 2026 он. ENJ Consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency